Энэрэл бол ажилч хичээнгүй, боловсрол өндөр, сайхан бүсгүй. Нэг л өдөр тэр насан туршдаа хайж явсан цагаан морьтой ханхүү Чинбаттайгаа учирч, удалгүй эгдүүтэй бяцхан охинтой болж бүл нэмэв. Хэдий түүнд бүсгүйчүүдийн мөрөөддөг бүх юм байвч тэрээр өдөр ирэх бүр сэтгэлээр унаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт сэтгэн, ойр дотныхонтойгоо хүртэл огтхон ч таарахаа больсон нь гайхмаар. Энэ бүх зүйл Энэрэлийг хэний ч санаанд оромгүй үйлдэл хийх хүртэл нь үргэлжилнэ. Гэвч түүнд тохиолдож, яагаад ингээд байгааг ганц л хүн мэдэж байлаа.
Copyright © SHOW BOX 2024